sonin.mn
ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу 2017 оны хавар хүртэл зогсоожээ.
 
Тус яамны мэргэжилтнүүд Бичигтийн боомтоор мах экспортолж буй үйл явцтай танилцах үеэр шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарган зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх, адууг кранаар түлхэж гаргах зэрэг үйлдэл гаргадаг байна. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрийг гаргасан аж. 
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг