sonin.mn
“Хөрөнгө оруулалт татах чадварын индексийг олон улсын “Фрейзерийн хүрээлэн”-ээс гаргадаг. Тус судалгаагаар сүүлийн жилүүдэд  манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эрс буурсныг онцолжээ.
 
Уг индексээр манай улсын хөрөнгө оруулалт татах түвшин 2011-2012 онд 93 орноос 41-т эрэмбэлэгдсэн бол өдгөө 109 оноос 85-д жагсчээ. 
Ийнхүү хөрөнгө оруулалт буурч байгаа нь дүрэм журмын давхцал, уялдаагүй байдал, хуулийн систем ойлгомжгүй, төмөр зам, авто замд холбогдох боломж, эрчим хүчний хангамж муу байгаагаас шалтгаалж байна хэмээн “Фрейзерийн хүрээлэн”-ээс дүгнэсэн байна. 
 
 Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг