sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай, Тусгай зориулалтаар 2017 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээ тогтоох тухай, Батлан хамгаалах их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг нийт 13 асуудал хэлэлцэхээр тогтжээ.
 
Мөн энэ оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, Төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаарх мэдээллийг тус тус сонсохын зэрэгцээ зарим сайд нарын гадаадад хийсэн томилолтын дүнг хэлэлцэх аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг