sonin.mn
Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо, нэг дэд хороо хуралдана.
 
Тодруулбал Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай” хуулийн төслүүдийг хэлэлцэх бол Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах, үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тайланг хэлэлцэх юм байна.
 
Харин дэд хорооны тухайд, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан ЖДҮ-ийн тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд, тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох аж.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг