sonin.mn
Нийслэлийн гудамж, замын цасыг цэвэрлэх Хотын даргын уриалгад Нийслэлийн цэргийн ангиуд нэгджээ.
 
Цэргийн 014, 015, 032 дугаар анги Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл, 013, 017, 089,120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замын цасыг цэвэрлэх аж. Мөн ингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ.
 
Цас цэвэрлэх ажилд 500 орчим албан хаагч оролцох юм.
Цэргийн ангиуд өчигдөр буюу энэ сарын 22-ны 20.00 цагаас хувиарлаж авсан хэсэгтээ цэвэрлэгээгээ эхэлсэн байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг