sonin.mn
ТОКИО. /BBC/. Нэгэн япон эр түргэн идэлтийн тэмцээний үеэр будааны бөмбөлөгт хахан нас баржээ.
 
Нэрийг нь нууцалсан энэ эрэгтэй 11 дүгээр сарын 13-нд Шига мужийн Хиконэ хотод болсон дээрх арга хэмжээний үеэр ухаан алдан унасан байна. Тэрбээр гурван минутын дотор таван ширхэг будааны бөмбөлөг идэх ёстой байв.
 
Тэрбээр ухаан орохгүй байсаар гурав хоногийн дараа эмнэлэгт нас барсан болохыг тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдлээ.
Түргэн идэлтийн тэмцээн нь Японд олонтоо болдог бөгөөд мэргэжилтнүүд уг тэмцээнд оролцогчийн хувьд хахах, ходоод болон улаан хоолойгоо гэмтээх эрсдэл өндөр байдгийг байнга анхааруулсаар иржээ. 
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг