sonin.mn
МОСКВА. /Kyodo/. Оросын эзэмшилд байдаг боловч Япон улс өөрийн харьяаных гэж үздэг дөрвөн арлын хоёр дээр нь хөлөг онгоц эсэргүүцэх хамгийн орчин үеийн пуужингийн системүүдийг ОХУ байрлуулжээ.
 
Оросын цэргүүд байрладаг Эторофү болон Күнашири арлууд дээр шинэ системүүдийг байрлуулсан байна.
Эторофү арал дээр байрлуулсан “Бастион” пуужингийн цогцолбор нь 500 км-ийн тусгалтай бол Күнашири арал дээр байрлуулсан “Бал” пуужингийн систем нь 300 км-ийн тусгалтай ажээ.
 
Оросын тал эдгээр арал дээр 400 орчим цэргийн байгууламж, тэдгээрийн дотор хуарангууд барихаар төлөвлөж байна.
Дээрх пуужингийн системүүдийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард Оросын БХЯ мэдэгдэж байсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр, пуужингийн системүүдийг байрлуулж дууссан учир энэ оны эцэс гэхэд туршилт хийж магадгүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Японд айлчлах юм. Тэрбээр Японд айлчлахаасаа өмнө дээрх арлуудыг хамгаалах цэргийн чадавхийг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж шинжээчид үзлээ.
 
Японы Засгийн газар энэ дөрвөн арлыг “өөрийн улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг” гэж үздэг юм. Дэлхийн II дайны дараа эдгээр арлыг Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзэлсэн гэж тус улс үздэг билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг