sonin.mn
НҮБ. /Xinhua/. Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлөхийн тулд нэг сар гаруйн өмнөөс цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд тус хот болон зэргэлдээх суурин газруудаас 68 мянга гаруй хүн дүрвээд байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын мэдэгдлээс иш татан мэдээллээ.
 
НҮБ-ын төлөөлөгч Стефан Дужаррик хэлэхдээ “сүүлийн дөрөв хоногийн хугацаанд л гэхэд дүрвэгсдийн тоо 8300 гаруйгаар нэмэгдсэн” гэв.
Мосулыг чөлөөлөх ажиллагаа эхэлснийг Иракийн Ерөнхий сайд бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хайдер Аль-Абади 10 дугаар сарын 17-нд мэдэгдсэн юм. Тус хот нь “Лалын улс”-ын Ирак дахь гол түшиц газар билээ.
 
Нийслэл Багдад хотоос хойд зүгт 400 орчим км-ийн зайд орших Мосул хотыг 2014 оны зургадугаар сард “Лалын улс”-ынхан булаан эзэлсэн юм.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг