sonin.mn
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын цас цэвэрлэгээнд оюутан болон цэргийнхнийг оролцуулах шийдвэрийн дагуу анги байгууллагууд алба хаагчдаа цас ихээр хунгарласан гудамж талбайд гарган ажиллуулж байна.
 
Тухайлбал Баянзүрх дүүргийн Арслантай хөшөөнөөс  Нарантуул захын уулзвар хүртэлх хэсгийг 014,015,032 дугаар ангийнхан, Хан-Уул дүүргийн Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэл хэсгийг 013, 017,089,120 дугаар ангийнхан, Чингэлтэй дүүргийн Дөлгөөннуурын уулзвараас Гэсэр сум хүртэлх хэсгийн цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Цэс цэвэрлэгээнд  33 техник, нийт 500 гаруй хүн оролцож байна.
 
Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай уялдуулж авсан арга хэмжээнд иргэд таатай хандаж байгаа ба цахим хэрэглэгчид цэргийн алба хаагчиддаа баярлаж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Хэрэв цаашид цас ихээр орж, зам тээврийн хөдөлгөөнд саад тотгор учруулахуйц үр дагавар үүсвэл цэргийн алба хаагчид дахин цас цэвэрлэгээнд гарч болзошгүй гэнэ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг