sonin.mn
Ирэх сарын 6-нд зарлан хуралдуулах Ардчилсан намын VI Их хуралд намын бүх бүтцийг хамруулан нийт 1210 төлөөлөгч оролцох болжээ.
 
АН-ын Их хуралд бэлтгэх ажлын хэсгийн ахалж байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын өгсөн мэдээллээр тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж VI Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох журмыг баталсан байна. Уг журмын дагуу нийт 1210 төлөөлөгч Их хуралд оролцох аж.
 
Төлөөлөгчдийг сонгохдоо сум бүрээс нэг, мөн аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон төлөөлөгчид, ҮЗХ-ны гишүүд, Хяналтын Ерөнхий хорооны гишүүд болон АН-ын анхан ш71648атны бүх нэгж, намын дэргэдэх байгууллагуудаас оролцуулах юм байна.
 
 
Анхан шатны нэгж, байгууллагууд нь энэ сарын 26, 27-нд хуралдаж, Их хуралд оролцох төлөөлөгчөө сонгохоос гадна Үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг хийх юм байна.
 
АН-ын энэ удаагийн Их хурлаар тус намын Үзэл баримтлал, шинэчилсэн Дүрмийг батлах гол зорилго тавьж байгаа юм. 
 
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг