sonin.mn
СӨҮЛ. /Xinhua/. Авлигын дуулиан шуугиантай холбоотойгоор Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох “Samsung” группын төв байранд тус улсын прокурорын газар өнөөдөр нэгжлэг хийлээ.
 
Хоёр салбар компанийг нь нэгтгэхэд тус болсны хариуд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз болох Чой Сүн Силийн удирддаг байсан хоёр ашгийн бус байгууллагад 10 сая ам.доллар хандивласан гэж “Samsung”-ийг сэжиглэж байна.
 
Мөн Чой Сүн Силийн эзэмшилд байдаг Германы нэгэн компани руу “Samsung” корпораци 2.8 сая евро шилжүүлжээ.
 
Сөүлийн Ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах тусгай хэсгийнхэн өнөө өглөө Ганнам дүүрэг дэх “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийсэн байна.
Өнгөрсөн оны долдугаар сард “Samsung C&T” болон “Cheil Industries” компанийг нэгтгэсэн талаарх баримт бичгүүдийг прокурорууд хураан авчээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг