sonin.mn
Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд тохионо.
 
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.
 
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаадаг. Гэвч энэ жилийн улс тунхагласны баяраар хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Учир нь хилийн боомтын хэлэлцээрт нийтээр амрах баярын өдөр тохиохоос 14 хоногийн өмнө БНХАУ-д мэдэгдэх ёстой аж. Харин хууль энэ сарын 18-нд батлагдсан тул тогтсон хугацаанаас өмнө мэдэгдэж амжаагүй юм.
 
Дашрамд дурьдахад энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг