sonin.mn
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс эрдэмтэн судлаач, салбарын албан хаагчдын хүрээнд эрдэм шинжилгээний уламжлалт хурлаа зохион байгуулж байна.
 
“Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2016” эрдэм шинжилгээний хуралд цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан тооцоолох боломж, гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн судалгаанд хиймэл дагуулыг ашиглах боломжууд, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, авч буй арга хэмжээнүүд сэдвээр илтгэл тавьсан юм.
 
Хурлын эхэнд Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Алтангэрэл, тус хүрээлэнгийн ГТШТ-ийн дарга, докторант, дэд хурандаа Д.Баян-Эрдэнэ, судлаач-химич, докторант, ахмад Д.Чимэдцэрэн нар “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэд технологи нэвтрүүлэх боломж” илтгэлийг тавьсан байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг