sonin.mn
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-д байгаа лалын шашны номлогч Фетулла Гуллен болон түүний хүмүүсийг шүүх хурал Туркэд эхэлжээ. Тэднийг засгийн газрыг түлхэн унагаахыг оролдсон гэж буруутгаж байна.
 
Шүүх хурал мягмар гарагт Туркийн нийслэл Анкара хотын Эрүүгийн хэргийн дээд шүүхэд эхэлжээ. Шүүх хуралд Ф.Гуллен оролцохгүй байгаа юм.
Туркийн эрх баригчдын үзэж буйгаар, Ф.Гуллен болон түүнийг дэмжигч 72 хүн нэгэн террорист бүлэглэл байгуулж, засгийн газрыг түлхэн унагаахыг оролджээ.
 
Энэ оны долдугаар сард Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдох явцад 240 гаруй хүн амиа алдсан юм.
Цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гол хүн бол Ф.Гуллен гэж Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган үзэж байгаа билээ.
Ф.Гуллен нь АНУ-д цөлөгдөн амьдарч байгаа хүн юм. Түүнийг шилжүүлэн өгөхийг Туркийн Засгийн газар АНУ-аас шаардсаар байна. 
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг