sonin.mn

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ.
 
Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай, Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга,  Төрийн болон албаны нууцын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
 
Өөрөөр хэлбэл, хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэх юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг