sonin.mn
"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдан, Уул Уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилжээ. Ийнхүү "Эрдэнэт" үйлдвэрийг удирдахаар болсон Х.Бадамсүрэнгийн товч намтрыг танилцуулж байна.
 
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
 
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
 
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
 
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
 
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
 
2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
 
2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
 
2008-2012 онд УИХ-ын гишүүн
 
2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
 
2015 оноос  2016 онд Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
 
2016 оноос Уул Уурхайн дэд сайдаар ажиллаж байсан.