sonin.mn
Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам талбайн хальтиргаа гулгаа, цас мөсийг арилгах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
 
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн зам талбайн 45 үйлчлэгч цэвэрлэгээ, үйлчилгээг нь хариуцдаг Бээжин, Денвер, Эрхүү, Алтайн гудамж, Циркийн хойд хэсгийн явган болон авто замын цасыг өглөөний 06:00 цагаас орой 18:00 цаг хүртэл ажиллаж, бүрэн цэвэрлэлээ. Тэд нийтдээ 410 мянган мкв талбайн цасыг цэвэрлэсэн бөгөөд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ийн хог тээврийн машинууд 56 тонн цас тээвэрлэсэн байна.