sonin.mn
Үндсэн хуулийн цэц  дунд суудлын хуралдаанаа арванхоёрдугаар сарын 2-ны өдөр товлов.
 
Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.
 
Цэц уг асуудлаар маргаан үүсгэсэн бөгөөд түүнийг хянан хэлэлцэх аж.