sonin.mn
Өнгөрсөн 10 дугаар 672 зээлдэгч шинээр ипотекийн  зээлд хамрагдсанаар нийт зээлдэгчдийн тоо 88044-д хүрчээ.
 
Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 3,950.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний 3,052.3 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийнх юм. Шинээр олгосон зээл есдүгээр сараас 31.9 хувиар буурчээ.
 
Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 3.4 хувь, чанаргүй зээл 1.2 хувьтай байна. 10 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн, 0.9 хувь нь валютын зээл эзэлжээ.
 
Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ:
 
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг