sonin.mn
Засгийн газар ирэх долоо хоногт ээлжит бусаар хуралдахаар болжээ.
 
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Гэхдээ ирэх 12, 1 дүгээр сард цас ихээр орох төлөвтэй байгаа тул цас, мөсний цэвэрлэгээний ажилд бэлтгэлтэй байх, шаардагдах хүн хүч, техник хэрэгсэл, санхүүжилтийг шийдэх зорилгоор ээлжит бус хуралдаан зарлахаар тогтсон байна.
 
Энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байгаа аж.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг