sonin.mn
Бүгд Найрамдах Улс тунхагласны өдөр ирэх бямба гарагт тохиож буй.
 
УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан. 
Эл өдөр Төрийн ордонд Ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагчийн иргэний андгай өргөх ёслол болно. Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй ёслолын арга хэмжээ тухайн өдрийн 10 цагт болох ба энэ үеэр  шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм. 
 
Мөн улстөр, нийгмийн зүтгэлтнүүд 13 цагаас Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ. Үүний зэрэгцээ 14 цагаас Монгол бөхийн өргөөнд хүчит бөхийн барилдаантай.
 
Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын өдөрт тооцон  нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай юм.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг