sonin.mn
Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.