sonin.mn
Монголын Банкны Холбоо, Голомт банк болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран  “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн Форум”-ыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бэст Вестерн Премьер Туушин зочид буудалд 08:30-16:30 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
 
Энэ жилийн Форум БОАЖЯ, Сангийн яам, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mba.mn