КИЕВ. /КAZINFORM/. Украины Авлигатай тэмцэх газрын даргаар 23 настай өмгөөлөгч эмэгтэйг томилжээ.
Анна Калинчукийг тус газрын даргаар томилсонд украинчууд дургүйцэж, түүнийг ийм өндөр албан тушаал хаших “туршлагагүй бөгөөд хэт залуу хүн” гэж үзэж байна.
Авлигад идэгдсэн албаны хүмүүсийг илрүүлэх зорилго бүхий “Ариусган цэвэрлэх газар” буюу Авлигатай тэмцэх газрыг энэ залуухан эмэгтэй удирдах аж.
Авлигын асуудал бол 2014 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагаахад хүргэсэн гол шалтгаануудын нэг юм.
Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков дэд сайдын албан тушаалд 24 настай Анастасия Деева гэдэг эмэгтэйг томилсноос хэдхэн хоногийн дараа Анна Калинчукийг томилжээ.
А.Аваков залуу бүсгүйг дэд сайдаар томилсноо “улс төрд шинэ агаар салхи оруулж байна” гэж тайлбарлажээ.
Украины засгийн газарт энэ оны хоёрдугаар сард халаа сэлгээ хийснээс хойш сайд нарын ихэнх нь 30 орчим насныхан болоод байна. Тус улсын Ерөнхий сайд Владимир Гройсман 38 настай аж.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
1991 onii mongol bas iim bailaa.
авилга төрийн дөмпуурлаар монгол украйн адилхан бнаа.
23 настай охин яаж чадах вэ дээ?! Украинчууд мордохын хазгай гэгч болж бх шиг
Европын ихэнх улсуудад Украины 16-50 насны биеэ унэлсэн янхануудээр пиг дуурсэн байхад 23 хан Настей охин ийм том тушаалд бууна гэдэг унэхээр инээдтэй санагдаж байна!Том Бухан даргын боовыг хохож байгаад тийм суудал олоод суучихлаа гэж бодож байна!Ийм бодол торсоннь энэ украинчуудын биеэ авч явах еронхий байдалтай тостэй
Манай АТГ шиг том хэрэг шалгаж чадахгүй тоглоомын хүүхэлдэй нар ажилладаг юм байна даа.