sonin.mn
ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албанаас тус аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
 
Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтөнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 24 өвчтөнийг илрүүлж, 5 өвчтөнийг гемодиализ эмчилгээнд орууллаа. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.
 
Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг