sonin.mn
КУВЕЙТ. /NHK/. Кувейтийн парламентын сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигчид нийт парламентын суудлын тал орчим хувийг авсан нь тус улсын Засгийн газрын авч буй хэмнэлтийн арга хэмжээ нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгааг илтгэлээ.
 
Парламентын 50 суудлын төлөөх сонгууль бямба гарагт болжээ.
 
Кувейтийг Ойрхи Дорнодын нефть олборлогч бусад орнуудтай харьцуулбал тус улсын эмир, Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах нэлээд эрх мэдлийг гартаа авсан боловч Кувейтийн Үндэсний Ассамблей түүнээс илүү их эрх мэдэлтэй байдаг ажээ.
 
Өмнө нь парламентын гишүүн байсан 22 нэр дэвшигч болон хоёр сайд бямба гарагт болсон сонгуульд ялагдал хүлээсэн байна.
Кувейтийн Засгийн газар түүхий нефтийн үнэ унаж буй энэ үед төсвийн алдагдлыг багасгахаар ажиллаж байгаа юм. Тус улсын эдийн засаг түүхий нефтийн экспортоос шууд хамааралтай бөгөөд улсын нийт орлогын 90 орчим хувийг нефтиэс олдог ажээ.
 
Өнгөрсөн есдүгээр сард Засгийн газар татаасыг бууруулах замаар шатахууны үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ татаас нь шатахууны үнийг хямд байлгахад чиглэсэн арга хэмжээ юм.
 
Кувейтийн төсвийн алдагдлыг багасгах талаарх маргаан парламентад ширүүсч байгаа учраас тус улсад улстөрийн хувьд тогтворгүй байдал үүсч болзошгүй байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг