sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын иргэний үнэмлэхийг Америкийн алдарт жүжигчин Стивен Сигалд гардуулан өгчээ.
 
Тулаантай киноны од жүжигчин С.Сигалыг В.Путин баасан гарагт Кремлийн ордонд урьж, иргэний үнэмлэхийг нь өөрийн биеэр гардуулсан байна.
 
В.Путин нь тулааны урлагийг ихэд сонирхдог хүн юм. С.Сигалд ОХУ-ын иргэншил олгох тухай зарлигт Ерөнхийлөгч В.Путин энэ сарын эхээр гарын үсэг зурсан билээ.
Холливудын од жүжигчинд ОХУ-ын иргэншил олгох шийдвэр гаргасан нь АНУ-ОХУ-ын харилцаа аажмаар сайжрахын эхлэл гэж найдаж байгаагаа В.Путин илэрхийлжээ.
Харин  С.Сигал талархаж байгаагаа В.Путинд оросоор хэлсэн байна.
 
Барууны хэд хэдэн алдартан, тэдний дотор Францын жүжигчин Жерард Депардье, Америкийн домогт боксчин Рой Жонс нар ОХУ-ын иргэн болоод байгаа билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг