sonin.mn
Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” ХIV тэмцээн Эрдэнэт хотод амжилттай болж аваргуудаа тодруулав.
 
МҮОХ, “Монгол XXI зуун сан”, Орхон аймгийн ЗДТГ, МЧБХ, Эрдэнэт үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 34 спорт хороо, клубын 507 бөх өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулжээ.
 
Тус тэмцээний хөвгүүдийн 30 кг-д Р.Мөнх-Эрдэнэ, “Хасу-Мегастарс” клуб, 34 кг-д Д.Баярсайхан, “Голомт” клуб, 38 кг-д С.Жигүүр, Дорноговь аймаг, 42 кг-д Б.Даваабаяр, “Алдар” спорт хороо, 46 кг-д Э.Тэгшжаргал, “Хасу-Мегастарс” клуб тус тус тэргүүлсэн бол охидын 30 кг-д З.Отгонням, “Женко” клуб, 34 кг-д Р.Оюунбилэг, “Алдар” спорт хороо, 38 кг-д Г.Оюундарь, Архангай аймаг, 40 кг-д Т.Энхжин, “Алдар” спорт хороо, 43 кг-д Ц.Отгонжаргал, “Женко” клуб тус тус аваргалжээ.
 
Залуучуудын ангилалд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Даваасүрэн, “Ирээдүй” цогцолбор сургууль, 55 кг-д Н.Насанбуян, Дархан-Уул аймаг, 60 кг-д Т.Тулга, “Арслан” клуб, 66 кг-д Тэмүүлэн, Дархан-Уул аймаг, 74 кг-д Б.Отгонбаяр, “Арслан” клуб, 84 кг-д З.Сумьяабазар, “Арслан” клуб 96 кг-д Ч.Алтангэрэл, 120 кг-д М.Алтангэрэл / хоёул “Аварга” ахлах сургууль/, харин эмэгтэйчүүдийн 48 кг-д С.Энхтунгалаг, “Арслан” клуб, 51 кг-д Г.Хонгорзул, Баянхонгор аймаг, 55 кг-д Б.Болортуяа, “Женко” клуб, 59 кг-д Г.Энхсувд, 63 кг-д Б.Сарнай /хоёул Налайх дүүрэг/, 67 кг-д Э.Даваанасан, “Алдар” спорт хороо, 72 кг-д Б.Цэцэгбаяр МУБИС нар тус тус тэргүүлжээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг