sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Зянси мужид нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын /ДЦС/ хөргөх цамхаг нурсны улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор тус улсын цагдаа нар өнөөдөр есөн хүнийг сэжигтнээр баривчлан саатуулжээ.
 
Энэ сарын 24-нд тус улсын Фөнчөн хотод барьж байсан ДЦС-ын хөргөх цамхаг нурсны улмаас 74 хүн амиа алдсан юм.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, “Yineng Tower Engineering” компанийн ТУЗ-ийн дарга болон тус объектыг барих ажлыг хариуцаж байсан ахлах инженер нарын есөн хүнийг баривчилсан байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг