sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Ирэх оны хоёрдугаар сард хүчин төгөлдөр болох шинэ хуульд зааснаар, амьтан дээр туршилт хийсэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд торгууль ногдуулж, амьтан дээр туршилт хийхийг хориглохын төлөөх дэлхий дахины хөдөлгөөнд нэгдэнэ гэж Өмнөд Солонгосын Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.
 
Тус улсын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамны мэдэгдсэнээр, бэлэн болсон гоо сайхны бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүний найрлагад ордог бодисыг амьтан дээр туршсан компаниудад 1 сая вон буюу 849.3 долларын торгууль ногдуулна.
 
Амьтан дээр туршилт хийхийг хориглох тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 4-нөөс хэрэгжиж эхлэх ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг