sonin.mn
БЕРН./TASS/. Цөмийн эрчим хүч ашиглахыг хориглох эсэх тухай асуудлаар Швейцарьт явуулсан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь уг төлөвлөгөөг эсэргүүцжээ.
 
Ням гарагт явуулсан санал асуулгад оролцогчдын 54.2 хувь нь уг төлөвлөгөөг эсэргүүцсэн бол 45.8 хувь нь дэмжсэн байна. Санал асуулгад оролцогчдын ирц 45 хувьтай байжээ.
 
Швейцарь бол шууд ардчиллын тогтолцоотой улс бөгөөд чухал асуудлуудыг олон нийтийн дунд санал асуулга явуулах замаар шийдвэрлэдэг аж.
Тус улсад одоо ажиллаж буй таван атомын цахилгаан станц /АЦС/ нь нийт эрчим хүчний 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг аж. Эдгээр станцын зарим нь 47 жилийн өмнө ашиглалтанд оржээ.
 
Тус улсын сөрөг хүчний Ногоон нам цөмийн бүх реакторыг нэн даруй хаахыг шаардаж "АЦС-уудыг 45 жилээс илүү удаан хугацаагаар ажиллуулж болохгүй” гэж үзэж байна.
 
Харин дээрх санал асуулгын дүнг Швейцарийн Засгийн газар сайшаагаад “эрчим хүчний аюулгүй байдал бол маш чухал асуудал гэдгийг хүмүүс ойлгож байна” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг