Монгол Улсын Төрийн Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хууль батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын албан хаагчдыг цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн жагсаалын талбайд боллоо.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян Цэргийн тангарагийг уншиж, нийт бие бүрэлдэхүүн тангарагийн үгийг давтаж хэллээ. Үүний дараа нийт бие бүрэлдэхүүн Онцгой байдлын албаны туганд хүндэтгэл үзүүлж Монгол Улсын Төрийн дуулал дуулсан юм.
Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төв, Нийслэлийн Онцгой байдлын газрын 1000 гаруй албан хаагч оролцов. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг “Цэргийн тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар оролцлоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
tsergiin tsoliig ni abligchind olgosonoo hezee huchingui bolgoj orgoson tangaragtaa unench zutgesen alba haagch nart hugatsaagaar olgodog juramtai tsolig ni hezee olgoh yum bol tsergiin tsoliig hugatsaa ajliin amjiltaar olgono gesen ug usegtei juramtai yum bainlai getrl olgogdson tsolnii daraagiin tsol olgoh hugatsaa bolood baiha tsoliig olgodogui hernee tsol olgoh juramd abliga abch yal shiitguulvel tsol olgono gesen ug baihgui yum bainlai huuli jurmaa zorchson uildrliig undsen huliin tsetsed ogoh tsag boljee tangarag orgogch eh otonchid ooo!!!!!!!!!!!!! tangarag orgoj zutgej baihad erhiig ni zorchih erh baigaa eseh, huuli shuuhiin omno tegsh erhtei gesen zaalttai baihad huniig yaagaad yalgaj baigaa yslgabarlsan ene uildel huuli zorchson eseh tuhai dugnelt garguulan tsoloo olguullahiin toloo yabah herrgtee