sonin.mn
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон А.Тлейхан ажлаа хүлээн авсан байна. 
 
Тэрээр 1976 онд МУИС-ийг Үйлдвэрийн дулаан хангамжийн инженерээр, 1989 онд Эдийн засгийн оройн их сургуулийг Үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр төгсчээ.
 
Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан юм. Эрчим хүчний салбарт 32 жил ажилласан.
 
Товч намтар:
  • 1976-1977 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар ажлын гараагаа эхэлж,
  • 1977-1981 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын цехийн ашиглалтын мастер, ахлах инженер;
  • 1981-1986 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын Зуухны 2 дугаар цехийн дарга;
  • 1986-1989 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын үйлдвэр техникийн дарга;
  • 1989-1990 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын Ерөнхий инженер;
  • 1990-1995 онд ТЭХС-ийн III цахилгаан станцын дарга;
  • 1995-1996 ондТЭХС-ийн Хөрөнгө оруулалтын технологийн шинэчлэлийн төвийн захирал;
  • 1996-1997 онд Эрчим хүчний удирдах газар Борлуулалт хариуцсан мэргэжилтэн;
  • 1997-1999 онд Эрчим хүчний удирдах газар Удирдлагын хэлтсийн дарга;
  • 1999-2002 онд Эрчим хүчний удирдах газар Захиргаа Удирдлагын албаны дарга;
  • 2002-2004 онд Түлш эрчим хүчний ерөнхий газар Захиргаа удирдлагын албаны дарга;
  • 2004-2008 онд Түлш эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн Орлогч захирал;
  • 2008-2012 Монгол улсын их хурлын гишүүн, Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга;
  • 2012-2016 Монгол улсын их хурлын гишүүний албыг тус тус хашиж байсан.