sonin.mn
БНХАУ-ын Жухай хотноо олон улсын циркийн III наадам энэ сарын 25-27-нд амжилттай болж, манай уран нугараачид тусгай байр эзэлжээ.
 
Тус тэмцээнд Австрали, Итали, Герман тэргүүтэй 21 улсын 300 гаруй уран бүтээлч оролцсон байна. Олон улсын циркийн наадмын тэргүүн байрын “Алтан бар” шагналыг 30, дэд байрын “Мөнгөн бар” шагналыг 20, гутгаар байрын “Хүрэл бар” шагналыг 10 мянган ам.доллар дагалддаг өндөр шагналын сантай юм.
 
Монгол Улсаас Т.Буд багштай уран нугаралтын “X roses” студийн уран бүтээлчид “X snakes” үзүүлбэрээр оролцож ийнхүү тусгай байрын шагнал хүртсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг