sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 12 дугаар сарын 2 буюу энэ баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр товложээ. 
 
Тэрбээр энэ удаад "Нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авч хэмжээ"-ний талаар хийх юм байна. Манай улс Нийгмийн халамжийн чиглэлээр багц таван хуулийг даган мөрдөж байгаа. Энэ хуулиудын хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эцэг эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж олгож, тусламж үйлчилгээг үзүүлж байна.
 
2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63 мянган хүн асаргааны тэтгэмж, 67 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, 4000 хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг тус тус халамжийн сангаас авчээ. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг