sonin.mn
“Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний авто тээврийн хэрэгслүүдийн хорт утаа ялгаралтын хэмжээг шугам замд шалгах тухай” удирдамжийн дагуу тус газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй 18 аж ахуйн нэгж, байгууллагын 436 их багтаамжийн автобусанд шалгалт хийсэн байна.
 
Уг шалгалтаар хорт утаа ихтэй 94 авто тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил илэрчээ. Ийм зөрчил гаргасан зургаан аж ахуйн нэгж, байгууллагад Автотээврийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай албан шаардлага хүргүүлж, таван аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтан болон инженер техникийн ажилтан, хоёр жолооч, нийт долоон албан хаагчдад тус бүр торгууль, шийтгэврийн арга хэмжээ тооцсон байна. Цаашид зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, албан шаардлагын биелэлтэд Нийслэлийн тээврийн газраас хяналт тавьж байгаа гэж тус газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг