sonin.mn
ГАВАНА./PrensaLatina/. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротой салах ёс гүйцэтгэх ёслолд дэлхийн улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн нар болох 25 хүн оролцоно гэж Кубын ГХЯ мэдэгдлээ.
 
Мэдэгдэлд дурдсанаар, өнөөдөр болох салах ёс гүйцэтгэх ёслолд Африк болон Латин Америкийн улсуудын 25 удирдагчаас гадна Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас Европын Холбоог төлөөлөн оролцох ажээ.
 
Кубад өчигдрөөс эхэлсэн Ф.Кастротой салах ёс гүйцэтгэх ёслол ес хоног үргэлжилнэ.
Түүнийг 12 дугаар сарын 4-нд Кубын Сантьяго хотод сүүлчийн замд нь үднэ.
 
Ф.Кастро энэ сарын 25-нд 90 насандаа таалал төгссөнийг түүний дүү бөгөөд Кубын одоогийн Ерөнхийлөгч Рауль Кастро олон нийтэд мэдэгдсэн юм. Ф.Кастро таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн улс орнуудын удирдагчид Кубын ард түмэнд эмгэнэл илэрхийлсээр байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг