sonin.mn
ЛОНДОН. /ВВС/.  Даваа гарагт АНУ-ын Огайо муж улсын нэгэн их сургуулийн ойролцоо явж байсан хүмүүс рүү автомашинаар дайрч, дараа нь хүмүүсийг хутгаар шархдуулсан этгээд нь “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийн гишүүн болохыг тус бүлэглэл мэдэгдлээ. Халдлагын үеэр 11 хүн шархадсан байна.
 
Албаны хүмүүсийн хэлснээр, уг халдлагыг үйлдсэн этгээд нь сомали гаралтай, Огайо муж улсын их сургуулийн оюутан Абдул Разак Али Артан /18 настай/ гэгч байжээ.
“Лалын улс” бүлэглэлийн “Amaq” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, бизнесийн чиглэлээр суралцаж байсан Артан гэгч нь тус бүлэглэлийн “цэрэг” аж.
Сомалид төрсөн, АНУ-ын хууль ёсны байнгын оршин суугч болох Артан 2014 онд дүрвэгчийн статустайгаар Америкт ирж байжээ.
 
Тэрбээр 2007-2014 онд Пакистанд амьдарч байсан байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг