sonin.mn
Улсын Их Хурлаас анх 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна.
 
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй өөрчлөлтийг хавсралтад дурдсан танилцуулгаас үзнэ үү.
 
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улсын Үндсэн хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсрууллаа.
 
Хуулийн төсөлтэй танилцан саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ц.Батчимэгт ирүүлнэ үү. Холбоо барих утас: 321443; И-мэйл хаяг: munkherdene.d@ulaanbaatar.mn

"Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хавсралт хэсгээс татаж авна уу



 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ