sonin.mn
 “Дэлхийн мисс-2016” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэгт цахимаар санал өгөхийг уриалсан “Дэлхийн мисст хамтдаа” аян өрнөж байна.
 
Тус тэмцээний цахим санал хураалт албан ёсоор эхэлсэн бөгөөд уг асуулгад түрүүлсэн оролцогч финалын өдөр шилдэг 10-т шууд багтах юм.
Өнгөрсөн жилийн тэмцээний цахим санал асуулгад Вьетнамын мисс 1 сая санал авч тэргүүлсэн байна. Харин монголчууд бид энэ жил мисс А.Баярцэцэгт гурван долоо хоногийн дотор 1 сая санал өгч чадвал тэрбээр уг шалгуурт түрүүлэх боломжтой.
Тиймээс та өдөр бүр дараах аппликейшнээр саналаа өгөөрэй.
 
1. iPhone утасны хэрэглэгч

App Store-с "Miss World" аппликейшн татаж суулгана. Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.
2. ANDROID утаснаас

http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкийг татаж Монголоо олоод VOTE дарна. Заавал 3 улс сонгож байж санал идэвхжих юм.
Мисс А.Баярцэцэг нь англи, испани, франц хэлээр ярьдаг, мэдлэг боловсролтой, авьяаслаг, гоо бүсгүй шалгаруулах олон тэмцээнд орж байсан туршлагатай тул монголчууд ихээхэн итгэл найдвар хүлээлгээд байгаа билээ.
 
Дашрамд дурдахад, түүний видео танилцуулга энэ жилийн Дэлхийн мисс тэмцээний шилдэг 10 видеог тэргүүлээд байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг