Энэ намар Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар нилээдгүй “тэнэх” аз тохиов. Аялалынхаа явцад амьдралдаа үзээгүй нэг зүйлийг ажаад өвгөд хөгшдөөс учрыг тодруулах гэж оролдсон ч бүтэлтэй юм болсонгүй.
Учрыг тайлбарлабал, Өмнөговь аймгийн нөгөө алдарт Ёлын аманд биднийг явж байхад хөеөгөө хөндлөн зуучихсан үхэр огдоохойнууд энд тэндгүй бөндөгнөн гүйлдэх нь дэндүү хөөрхөн байлаа. Огдойнууд хүнээс айхаа аль хэдий нь больжээ. Тэдний дотор нэг “нөхөр” аргал амандаа зуучихсан харайж явахыг хараад гайхаад нүхэн дээр нь очвоос бүр үүнээс сонин юм харагдлаа.
Юу гээч? Нөгөө огдоохой чинь баахан өвс нүхнийхээ аманд дээр овоолчихоод дээрээс нь аргалаар үй зайгүй хучиж, бүр болоогүй аргалан дээрээ жижиг жижиг чулуу өрчихсөн байхыг хараад ёстой нөгөө үзээгүйгээ үзэж, үхэр цам харайна гэдэг л боллоо. Яагаад өвсөн тэжээлтэй амьтан чинь хатсан аргал цуглуулдаг байна аа?.
Яахаараа ингэж чулуугаар даруулдаг байна аа? Энэ тухай мэдэх гэж нилээд хэдэн мэргэжлийн хүмүүсээс асуусан боловч хэнбугай нь ч дорвитой хариу өгсөнгүй. Магадгүй цуглуулсан жаахан өвсийг нь дарагдтал их цас орох юм боловуу, хийстэл хүчтэй шуурга дэгдэхийг зөнгөөрөө мэдрээд байгаа юм болов уу л гэж дотроо таалаа.
1944 онд нийт нутгийг хамарсан аймшигт зуд болж, ихэнх нутагт малыг нь хуу хамсан, зарим аймгийн малчид арай танагтай үлдсэн. Гэхдээ л Монголын бүх мал сүргийн бараг тэн хагасыг нь дуусгаж хотыг нь харлуулсан гэж байгаа. Тэр өвөл нийтдээ 10 орчим сая толгой мал цасанд булагдсан гэдэг юм билээ. Бүхнийг фронтод гэсэн уриан дор байдаг л мал сүргээ Зөвлөлт нөхдөдөө хандивлаж байсан тэр үед байгалийн ийм ширүүн догшин үзэгдэл болсон гэдэг.
Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад өвлийн адаг сард үе үе хүчтэй цасан шуурга тавьж, хамаг адуу нь урагшаа туугдчихсан гэлцдэг. 1942-1943 онуудад эх орноо хамгаалан тулалдаж буй орос нөхдийнхээ хүнсэнд нэмэрлэхээр энэ аймгуудад цагаан зээр нилээдгүй алчихсанаас болж тэнгэр огторгуй ингэж хилэгнэсэн ч гэж зарим хүмүүс ярьдаг.
1968 онд манай нутагт айхтар их цас орж, ямар ч машин тэрэг явж дөнгөхөө больж билээ. Тэгэхэд орос ах нар маань сэтгэл харамгүй гар сунган тусалж цэргийн том том нисдэг тэрэг ирүүлж, хавь ойрын хэдэн сумдын малчдын хотонд өвс тэжээл дээрээс нь шидэлж байсныг санаж байна. Тэр зуднаар 4 сая гаруй мал нүд аньсан.
Онгоц буух хэсэг газрын метр зузаантай цасыг цэвэрлэх гэж бид сумаараа л хөдөлцгөөсөн дөө. 1983 онд говийн аймгуудад айхтар зуд болоход бид ямар хүнээс юм гуйж сураагүй биш Бал даргаараа дамжуулан уруулаа дэвсэж байж, Монголд байсан орос цэргийн ангийн бараг бүх машиныг дайчлан Хэнтий Сэлэнгээс өвс тэжээл зөөж байсан цаг тун саяхан мэт.
Миний анзаарсан бас нэг муу ёрын шинж тэмдэг гэвэл энэ жил самар жимс гайхалтай эрт боловсорсон. 9 сарын дундуур болц нь гүйцдэг хушны самрыг 8 сард зараад эхэлчихсэн, хүүхдүүд цөмчихсөн гүйж явсан. Манай зуслангийн хэдэн модны чацаргана 9 сарын эхээр шарлаж эхэлдэг юм. Гэтэл энэ жил бас л сарын өмнө болчихсон. Одоогийн байдлаар баруун аймгийн зарим сумдад метр гаруй зузаан цас орсон дуулдана.
Хөдөөгийн малчид маань хадлан өвс тэжээлээ ахиухан базааж, бичин жилийн болзошгүй зудыг өнтэй туулахад бэлэн байгаа гэдэгт найдья. Бич сүүлээрээ айхтар шарвадаг амьтан гэлцдэг. Оны эцсээр яаж ч мэднэ.
Ямартай ч гэсэн л хатуухан өвөл болох төлөвтэй байна шүү, хүмүүсээ.
Ш.Пүрэвсүрэн
Сэтгэгдэл0
MALLAJ CHADAHGUI BOL ORHICHIHGUIYUDAA.JILIIN 8-9 SAR DULAAHAN BAIHAD UVUSUU UURSDUU YOSTOI BAIYADAA GTEL HADAAD AVCHIHGUI,ARHI UUCH NAADAM ENE TER GEJ SALBADAI TSARAILJ BAIHAAR,TER MALIN FERMEE BARIAD TEJEELEE NUUTSLUUD SUUJ CHADSANGUI YU,HOHI CHINI,.ODOO TEGEED HUMUUSIN TULSUN TATVARIN ULSIN MUNGUNUUS ULAIN TSAIM GUILGACHIJ UHEH GEJ BAIGAA YUM SHIG SHUUD TEJEELGEDEG,IIM DAVARTSAN MALCHIN BAIJ BOLOH UU??.TEDNII MAL MALLAJ CHADAHGUI BAIGAA NI MONGOLCHUUDIN BURUU BISH BIZDEE???????
Зуд болноо зуд болноо
Зуд болноо зуд болноо
Зуд болноо зуд болноо
Зуд болноо зуд болноо
Мичин жилийн зуд маш хатуу болдог юм да. Залхуу малчид хотоо харлуулдаг юм шүү. 1992 оны мичин жилийн зуд баруун хэдэн аймгийг бас яалаа??? Намайг тээврийн жолооч байх зед тэр зуд болсон.Зудын дайчилгаа гээд л баруун таван аймаг руу өвс ачаад явж байхад Говь Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг гэр харагдахгүй болтлоо цас орсон байсан. Зил 130 машины цонхоор хажуу тийш харж чадахгүй өндөр цас байж билээ. Бульдозероор машин зам хусаад гаргаад өгчихсөн. Хоёр машин зөрөх газар байхгүй арайхийж зөрдөг байан даа хөөрхий. Их зуд ч аюултай шүү. Нөгөө зунжин айраг архи эргүүлээд хадлангаа авч чадаагүй залхуу баагийнууд анхны цаснаар л тусламж нэхээд хэвтчихнэ биз дээ
yamar ch utga aguulga alga, setgyylch anhaarmaar baina, ner us chini haa baina?
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө гэж хэн бэ мэдэх хүн байна уу
HIBIIN MAL BIZDEE.UURSDUI L MEDEG CHAASHAA
Ойрын үед дулаарч цас ихтэй зарим газарт бүр нэмэх хэмд хүрэх мэдээ байна. Энэ бол тун аюултай. Дулаарахаар цасны дээд гадаргуу хайлж мөстөнө. Дээр нь цас ороод хүйтэрхээр цагаан зуд дээр мөсөн зуд нэмэгдэнэ. Мал байтугай хүн ч цас мөсөн дороос өвс гаргаж чадахгүй болдог.Ийм хатуу хахир өвөл болох нөхцөл бүрдээд байна. Эрхэм удирдагч нараа АНХААР !!!
Энэ жил өмнөх жилүүдээс ялгаагүй жил болно оо, санаа бүү зов оо