sonin.mn
Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн нутаг  Ханхинуур хэмээх газар ирвэсний  зулзага хоёр  гүен үхсэн байсныг малаа хариулж явсан малчин олоод аймгийн Мал эмнэлгийн газарт мэдээлсэн байна.
 
Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар уг амьтдын үхсэн шалтгааныг тодруулахаар   Мал эмнэлгийн  төв лаборатори руу  дээж авч шинжилгээнд явуулжээ. Лабораторийн шинжилгээгээр хоёр гүенд  ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй гэж Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Г.Гончигсүрэн мэдээллээ.
 
Хоёр ижил зүсмийн гүенд хамуу, паразитийн шинжилгээ хийхэд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд  багахан газар  халцарсан нь эхээсээ төөрч яваад  хаданд хавчуулагдаж шалбарсан байх гэж үзжээ. Хоёр гүен үхсэн шалтгаан шинжилгээгээр тодорхой өвчний онош илрээгүй болохоор өлсөж харангадаж үхсэн байх гэж нутгийн малчид, тус Хөдөө аж ахуйн мэргэжилтэн, байгаль хамгаалагчид ярьж байна. 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг