sonin.mn
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудийн “Топ 10 өртөн”-ийг зарласан. Энэ жагсаалтыг Хөгжлийн банк 6.3 их наяд, Хадгаламж банк 1.3 их наяд төгрөгөөр тэргүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр 633.9 тэрбум төгрөгийн өртэйгөөр гуравдугаарт бичигдэж байна.
 
Албан ёсны дүн ингэж гарч байгаа ч шалгалтаас “бултсан” өрийн хэмжээ 200 тэрбумыг даваад байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Ингэхээр Эрдэнэт үйлдвэрийн нийт өр 800 гаруй тэрбум төгрөгт хүрч байгаа аж.
 
Энэ өрийн 51 хувийг төр, 49 хувийг Монголын зэс корпораци хариуцна. Засгийн газар хөрөнгийн эх үүсвэргүй болонгуутаа Эрдэнэтээс мөнгө татдаг байсан тухай яриа бий. Тэгэхээр энэ өрийн тодорхой хувийг төр хүртсэн байх нь. Харин Монголын зэс корпораци Эрдэнэтээс нэг ч төгрөг аваагүй.
 
Оросын талаас 400 орчим сая ам.доллараар 49 хувийг худалдаж аваад, Засгийн газрын аяыг харж, уридлагаар хангахыг нь хүлээж суухдаа ийм мэдээлэл сонсоно гэж санасан болов уу. Эрдэнэтийн 800 тэрбумын өрийн 49 хувь нь яах аргагүй Монголын зэс копорацийн хариуцах асуудал. Төр хувийн хэвшлийн хамтарсан анхны том үйлдвэр энэ бугшсан асуудлаа хэрхэн цэгцэлж, цаашид үйл ажиллагаагаа хэр явуулахаас хамааран, нийгэмд ийм статустай аж ахуйн нэгжийг хүлээж авах жишиг тогтох юм.
 
С.Рагчаа