sonin.mn
ВАШИНГТОН. /АР/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тулалдаж буй Сирийн цэргүүд рүү агаараас цохилт өгснөөр олон арван цэргийн аминд хүрснээ АНУ хүлээн зөвшөөрлөө.
 
АНУ тэргүүтэй эвслийн мэдэгдсэнээр, тус эвслийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 17-нд “Лалын улс”-ын байршлыг онилон агаараас цохилт өгөх гэж байгаад “алдаа гарган” Сирийн цэргүүд рүү дайралт хийжээ. 
 
Сирийн зүүн нутгийн Дейр Аль-Зур хотод агаараас цохилт өгөхөд тус эвсэлд багтдаг Их Британи, АНУ, Дани болон Австралийн нисэх онгоцууд оролцсон байна.
Харин “АНУ тэргүүтэй эвсэл зориуд санаатайгаар агаарын цохилт өгсөн” гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асад үзсэн хэвээр байна.
Агаарын цохилтод Сирийн 62 цэрэг өртөн амь үрэгдсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг