sonin.mn
"Мөнхийн Үсэг" ХХК  2015-2016 онд ISO 14051 стандарт нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлэн Монголдоо төдийгүй Ази Номхон Далайн бүс нутагт “Загвар байгууллага” болж гэрчилгээгээ гардан авлаа. 
 
ISO 14051 стандарт нь хүрээлэн буй орчны менежмент болон материалын урсгал зардлын тооцооллыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Энэхүү стандартыг хэрэгжүүлснээр Үйлдвэрлэлийн хаягдал, алдагдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үр өгөөжөөс хүртээх замаар амжилтын түүхийг бий болгоход дэмжлэг үзүүлж Азийн улс орнуудад түгээн дэлгэрүүлж тэргүүн туршлагыг бий болгох зорилготой юм байна. Тус компани монголд анх удаа хэвлэлийн салбарт ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлж байсан юм.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг