sonin.mn
ВАРШАВ. /Sputnik/. Польшийн баруун нутагт болсон газар хөдлөлтийн дараа аврагчид “Rudna” уурхайгаас хоёр хүний цогцсыг гаргаж авсан тухай “TVN24” телевиз мэдээллээ.
 
Өчигдөр орой Польшийн Полковице хот дахь “Rudna” уурхайн орчимд 4.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үед уурхай дотор 16 хүн байсан бөгөөд тэдний ихэнхийг уурхайгаас гаргажээ. Тэднээс долоон хүн хүнд, хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.
 
Өчигдөр өглөө “KGHM Polska Miedz” уул уурхайн компани мэдэгдэхдээ “газарт томоохон хэмжээний ан цав гарсан нь 30 уурхайчинд аюул учруулж, тэдний 20 нь гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ тэдний амь насанд аюултай зүйл болоогүй” гэсэн байна. Мөн уурхайн гүнд боогдон гацсан зургаан уурхайчинтай холбоо тасарсан тул тэднийг аврах ажиллагааг явуулж байгааг тус компани мэдэгдлээ. 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг