sonin.mn
БОГОТА./TASS/. Колумб улсын парламентын дээд танхим болох Сенат тус улсын Засгийн газар болон Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин /FARC/ гэдэг босогчдын бүлэглэлийн хооронд байгуулсан эвлэрлийн шинэ гэрээг сайшаалаа.
 
Өчигдөр Сенатын хуралдаанд оролцсон 75 депутат бүгд шинэ гэрээг дэмжсэн байна. Одоо уг гэрээг парламентын доод танхим болох Төлөөлөгчдийн танхим хэлэлцэх ёстой юм.
 
Энэ сарын 24-ний өдөр Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос болон ФАРК-ийн удирдагч Родриго Лондоньо Эчеверри нар хагас зуун үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох тухай шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан байна.
 
Сануулан дурдахад, 10 дугаар сарын 2-нд болсон бүх нийтийн санал асуулгаар эвлэрлийн анхны гэрээг олон нийт дэмжээгүй билээ. Санал асуулгыг дүнг хүлээн зөвшөөрсөн Ерөнхийлөгч Сантос дэд Ерөнхийлөгч асан Альваро Урибе тэргүүтэй сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээ хийж эхэлсэн юм. Учир нь, босогчидтой хийсэн гэрээний агуулга сөрөг хүчнийхэнд таалагдаагүй аж. Гэрээнд оруулах өөрчлөлтийн талаарх сөрөг хүчнээс дэвшүүлсэн саналуудыг хүлээн авсан засгийн газрын төлөөлөгчид Кубын Гавана хотод ФАРК-ийн төлөлөгчидтэй хэлэлцээ хийсний дүнд дээрх шинэ гэрээг байгуулсан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг