sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн есдүгээр сард Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан НҮБ тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Тэгвэл АНУ энэ удаад дангаараа Умард Солонгосын эсрэг дахин хориг арга хэмжээ авч магадгүй байна.
 
Тодруулбал, хатуу валют олох зорилгоор гадаад руу ажиллах хүч илгээж буй Умард Солонгосын компаниудын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авахаар Америкийн эрх баригчид төлөвлөж байгаа бололтой.
 
АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн ярьснаар, энэ арга хэмжээг лхагва гарагт батлах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолд оруулах гэж байсан боловч БНХАУ эсэргүүцсэн тул энэ нь боломжгүй болжээ. АНУ хориг арга хэмжээний бодлогыг зохицуулах асуудлаар Япон болон БНСУ-тай зөвшилцөж байгаа аж.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг