sonin.mn
“Монголбанк", “Тэнхлэг зууч” компанитай хамтран  10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн тооцооллыг танилцууллаа.
 
 Энэ удаагийн судалгаанд шинэ, хуучин 4,891 орон сууцны үнийг хамруулжээ. Аравдугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс 0.2 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.6 хувиар тус тус буурчээ. Тухайлбал Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороололд өнгөрсөн оны 10 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2 сая 16 мянган төгрөг байсан бол 2016 оны мөн сард 1 сая 788 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ  10 дугаар сарын байдлаар 2 сая 38000 төгрөг болж өмнөх сараас 0.1 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар буурсан байна. 

Тодруулбал Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ын дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага үнэтэй байгаа аж.
 
 Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь  10 дугаар сарын байдлаар 75 сая 827 мянган төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 12.8 хувиар тус тус буурсан  үзүүлэлт гарлаа. 
 
Дашрамд дурдахад амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ.
 
 Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг