sonin.mn
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн I,II,III хэлтэс хамтран “Хууль тогтоомж сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
 
Прокурорын "Нээлттэй хаалга" өдөрлөгөөр иргэдэд мэдээлэл, эрх зүйн зөвлөгөөг өгч байна. Мөн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг ргэд их сонирхож байгаа аж. Энэхүү өдөрлөг нь  Монгол улсын үндсэн хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд туслах зорилготой. 
 
Дүүргийн Прокурорын газраас үйл ажиллагааг иргэдэд түргэн шуурхай хүргэх  нээлттэй хаалганы өдөрлөг сонирхогч байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг